Saturday, February 14, 2009

Windows keyboard &Гарын шуурхай товчлуурууд

• CTRL+C (Copy) - Санах ой руу мэдээллийг хуулах
• CTRL+X (Cut) – Санах ой руу мэдээллийг зөөх


• CTRL+V (Paste) – Санах ой руу хуулсан болон зөөсөн мэдээллийг гаргаж ирэх
• CTRL+Z (Undo) – Үйлдлийг буцаах
• DELETE (Delete) – Арилгах, устгах
• SHIFT+DELETE - Хогийн сав руу оруулалгүй устгах
• CTRL+SHIFT – Энэ 2 товчийг хамтад нь дараастай чигээр нь хулганаа чирэх хөдөлгөөн хийвэл сонгосон дүрсийн shortcut – ийг үүсгэнэ.
• F2 товчлуур – Сонгосон зүйлийн нэрийг солих
• CTRL+A – Бүгдийг сонгох
• F3 товчлуур – Файл болон фолдер хайх
• ALT+ENTER – Сонгосон item-ийн төлөв байдал буюу properties-ийг үзүүлэх
• ALT+F4 – Идэвхтэй байгаа програмыг хаах,
• ALT+SPACEBAR – Нээлттэй байгаа идэвхтэй цонхны хураангуй цэсийг нээх
• CTRL+F4 – Нэг программ дээр олон документ нээсэн үед идэвхтэй документийг хаах
• ALT+TAB – Нээлттэй байгаа програмуудын хооронд шилжих
• SHIFT+F10 – Сонгосон дүрсийн төлөв байдлыг харуулах
• CTRL+ESC – Старт цэсийг гаргаж ирэх
• F10 key – Идэвхтэй ажиллаж байгаа програмын цэс рүү очих
• BACKSPACE - My Computer юмуу эсвэл Windows Explorer – ийн орчинд ажиллаж байгаа үед фолдерийг нэг түвшин дээшлүүлнэ.
• ESC – Идэвхтэй процессийг хүчингүй болгох
• SHIFT - CD-ROM руу CD хийсэн тохиолдолд autorun буюу autoplay хийх, автоматаар уншуулах
• CTRL+SHIFT+ESC - Task Manager-ийг нээх
• CTRL+ALT+DELETE - Task Manager-ийг нээх



Microsoft –ийн үндсэн шуурхай товчлуурууд


• Windows Logo – Start цэсийг гаргаж ирэх, нуух
• Windows Logo+BREAK – Системийн төлөв байдлыг харуулах System Properties цонхыг нээнэ
• Windows Logo+D – Ямар нэгэн програм нээгээд ажиллуулж байх үед шууд дэлгэц рүү хандах
• Windows Logo+M – Windows-ийн орчинд нээлттэй байгаа бүх програмыг Taskbar руу хураана(Minimize)
• Windows Logo+SHIFT+M - Taskbar руу хураасан програмуудыг буцааж дэлгэнэ(Restore)
• Windows Logo+E - My Computer-ийг нээнэ
• Windows Logo+F - File эсвэл folder хайна.
• CTRL+Windows Logo+F - My Computer-ээс хайлт хийнэ.
• Windows Logo+F1 - Windows Help буюу тусламжийг гаргаж ирнэ.
• Windows Logo+ L – Гарыг цоожлох, түгжих
• Windows Logo+R - Run харилцах цонхыг нээнэ.
• Windows Logo+U - Utility Manager –ийг нээнэ.

No comments:

Post a Comment