Friday, February 13, 2009

Хосууд хоорондоо ямар бэлэг солилцдог вэ?

Хосууд хоорондоо ямар бэлэг солилцдог вэ?
Жил бүрийн хоёрдугаар сард дэлхий даяар хүмүүс гэгээн Валентины өдрөөр чихрийн цуглуулга цэцэг, бэлэг зэргийг солилцдог. Гэгээн Валентин гэгч хэн бэ?

Гуравдугаар зууны үед Ромд Валентин бусдад үйлчилдэг байсан тухай домог байдаг. Эзэн хаан хоёрдугаар Клаудиа өөрийн цэргийг бүрдүүлэхдээ ганц бие залуус цэргийн албыг сайн хаадаг гэж үзээд тэдний гэрлэх явдлыг хууль бус хэмээн зарлажээ. Харин энэ зарлигийг Гэгээн Валентин шударга бус гэж үзээд Эзэн хааны зарлигийг эсэргүүцэн залуу хосуудыг нууцаар гэрлүүлдэг байж. Валентины энэ үйлдлийг мэдсэн эзэн хаан түүнийг цаазаар авах тушаал өгчээ. Тэр шоронд хоригдож байхдаа түүнийг эргэхээр очсон шоронгийн хуягийн залуу охинд дурлажээ. Тэрээр цаазар авахуулахынхаа өмнө охинд зориулан шоронгийн ханан дээр "Чиний Валентинаас "гэсэн захидал үлдээсэн байжээ. Манай эриний 270 онд нас барсан Валентины дурсгалд зориулж дэлхийн хосуудын "Гэгээн Валентины баяр"-ыг хоёрдугаар сарын дундуур тэмдэглэдэг болжээ. 1840 онд Валентины өдөрт зориулан анхны бэлгийн картыг бөөнөөр үйлдвэрлэсэн аж. Валентины баяраар дэлхий даяар хүмүүс хоорондоо Мэндчилгээний картыг жил бүр нэг тэрбумыг илгээдэг гэнэ. Хамгийн анхны Валентины карт Британы музейд хадгалагдаж байна. Валентины өдөрт зориулсан бэлгийн 85 хувийг эмэгтэйчүүд худалдан авдаг аж.

Тууз, тор, хуниас
Тууз, тор, хуниас зэргийн билэгдлийн нууц нь найз бүсгүйнхээ өгсөн алчуур юм уу туузыг аван дайнд мордсон баатар эр баатарлаг гавьяа байгуулдаг байсантай холбоотой юм.
Толь бичигт “Тор” гэдэг нь латин гаралтай “Урхидах” гэсэн утгатай үг юм.

Сарнай
Сарнай бол дэлхий дээрх нандин бэлгийг илэрхийлсэн хамгийн түгээмэл цэцэг гэдэгтэй хэн ч маргалдахгүй. Бүх л зууны турш сарнай цэцэг хайрын үг болж дурлалт хосуудын сонголт байсаар ирсэн. Сарнай гэдэг үг ч “Хайрын бурхан” гэсэн утгатай ижилсэх болжээ.


Тагтаа
Тагтаа шувуу тухайн жилийнхээ хосыг хоёр сарын 14-нд сонгодог гэнэ. Тагтаа ижлээ нэг л сонгосон бол насан туршийнх нь хань байдаг учраас "Үнэнч шударга"-ын билэг тэмдэг болдог.

Нүдээрээ үнсэлцье
/Хосуудын өврийн дэвтэрт/

Миний нүд чам дээр уначих гээд болдоггүй ээ
Нүдээ анилаа, нүдээ анилаа,
Чиний нүд, над дээр уначих гээд болдоггүй ээ
Нүдээ анилаа, нүдээ анилаа,
Нүдэн бөмбөлгүүд мөргөлдчих вий,
Нүүрэн дээр дэлбэрчих вий
Нүгэл бүхнээс айгаад
Нүдээ анилаа,
Аяа, тэгэвч тэгшхэн, төгсхөн оршихуй дор
Амар амгалан, анир нам гүмхэн мөнх бусын билгүүн дор
Анисан нүдээ нээлээ
Ариусахуйн мэлмий нээлээ
Халуун дулаан харцаа чи минь
Харахын зуур туяаруулан илгээхэд
Хамаг биеийн эрч хүч сэргэхүй
Хавьдаа түймэр тавихын чинээ асдаг аа, би
Асан дүрэлзсэн хайрандаа
Аагирхан омогшихдоо
Амсах төдий дарсандаа бус
Амьдрах их итгэлдээ шатдаг аа, би
Харшилдах хундага шиг чимээ гаргахгүй ч
Харц харцандаа мөргөлдөх яасан сайхан бэ?
Мөргөлдөх тэрхэн агшин хичнээн үнэтэйг
Мөнхөрлийн дуу зохиогчоос өөр хэн ч мэдэхгүй ээ
Чиний нүд над дээр унавал унаг ээ,
Чимээгүйхэн, шүүдрийн дусал шиг тосоод авья, би
Миний нүд чиг чам дээр унавал унаг ээ,
Мэлмий тунгалаг харцандаа тосоод ав аа, чи
Нүгэл хураахгүй, ийм ариун дарсанд согтоё, хоёулаа
Нүд, нүдээрээ үнсэлцье, яадгийн бэ

Бичсэн Lagaa

No comments:

Post a Comment