Saturday, February 14, 2009

Хакер болон кракер гэж хэн бэ?

Хакер бол компьютерийн систем дэх хvний vйл ажиллагаа мєн системийн найдвартай байдлыг шалгадаг , нууцлагийг сонирхон судалдаг хvмvvс юм. Ихэнх тохиолдолд хакерvvд нь програмистууд байдаг. Тэд системд орших нvхнvvд тэдгээрийн учир шалтгааныг мэддэг байж болно. Тэд мэдлэгээ vргэлж нэмэгдvvлж байхыг эрмэлзэж байдаг бєгєєд юу нээснээ бусадтай чєлєєтэй (vнэгvй) хуваалцаж мєн хэзээ ч єгєгдєлд хохирол аюул учруулдаггvй хvмvvс юм. Хакерvvд нь системийг шалгах (голдуу доод тєвшинд), программ хангамжид нvх, логик адармаа алдааг хайж олох, системийн нэгтгэлийг шалгасан программ бичиж байдаг. Тэгэхээр хакерvvд нь гадаад машины нууцлагийн тогтцыг автоматаар шалгадаг программыг хийдэг бєгєєд энэ нь одоо байгааг сайжруулах хvсэл эрмэлзлээс болдог.

Тэд хоорондоо ялгаатай.

Кракер нь бусдын машинд нэвтрэх устгах эсвэл гадаад машинуудын нэгдлийг хорт муу санааны vvднээс зєрчилдvvлж буй хvмvvс юм. Тэд зориулалтын бус нэвтрэлтийн аргыг эзэмшсэн , чухал єгєгдєл устгадаг, хууль ёсны хэрэглэгчийн хэсэгт хандаж байдаг. Хакеруудын эсрэгээр кракерvvд нь єєрийн гэх программыг ховорхон бичдэг. Харин vvний оронд бусдаас программ , утилитуудийг гуйх зээлэх ,эсвэл хулгайлах замаар олж авдаг. Яг жинхэнэ кракер нь юу ч vvсгэдэггvй харин их устгаж байдаг. Кракерийн нийтлэг тєрх : - C,C++ эсвэл ПЕРЛ дээр бичих чадвартай. - TCP/IP- н сайн мэдлэг. Ядаж интернет яаж ажилладгийг ойлгосон байх шаардлагатай. - Интернетэд сард 50-с доошгvй цаг ажилладаг. - Ядаж хоёр vйлдлийн системийг сайн мэддэг байх ёстой. Yvний нэг нь мэдээж UNIX эсвэл VMS байх ёстой. - Компьютертой холбоотой мэргэжилтэй байдаг. - Хуучин программ хангамж болон техник хангамжийн цуглуулгатай байх. Зарим хуучны программууд орчин vеийн хийж чаддагvйг хийх нь байдаг. Тухайлбал hdscrub.com нь нэлээд сайн дискний утилит юм.

Системийн админстратор нь єєрийн хариуцах сvлжээний бvрэн бvтэн байдал, хэрэглэгчдийн зохицуулалтын асуудал, сvлжээн дэх нєєцийн хуваарилалтыг хариуцсан хvн юм. Мэдлэг , эрх мэдэл, ажиллах байгууллагаасаа хамаараад янз бvрийн хvн байдаг. Том байгууллагын том сvлжээг хариуцсан СА-ууд нь ихэвчлэн хакерууд байдаг.

No comments:

Post a Comment